Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 оны 7-р сарын 2-дугаар арав хоногийн ХААЦУ-ын тойм
Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур 19.6-21.3 градус, агаарын хамгийн их температур 29.9-34.3 градус, хамгийн бага температур 5.5-10.6 градус дулаан. Хөрсний дундаж температур 23.6-29.9 градус, хамгийн их температур 49.4-65.4 градус, хамгийн бага температур 4.0-7.9 градус дулаан байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Бугант 27.2мм, Орхонтуул 30.8мм, Зүүнбүрэн 53.5мм, Баруунбүрэн 26.0мм 3-4 өдөр, бусад сумдын нутгаар 9.1-21.5мм, 2-4 өдөр бороо орсон байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Баянгол, Орхонтуул, Цагааннуур, Мандал, Орхон, Хүдэр сумдын нутгаар 17-21м/с, 1-4 өдөр бусад сумдын нутгаар 3-14м/с, 1-4 өдөр салхитай байлаа.
Бэлчээрийн болон таримал ургамлын үе шат, өндөр, ургалтын балл 7-дугаар сарын 20-ны байдлаар ургамлын ургалт 90 хувьд нь сайн, 10 хувьд дунд, ургамлын дундаж өндөр Ерөө, Орхонтуул, Мандал, Зүүнбүрэн, Түшиг сумдын нутгаар 21-28см, бусад сумдын нутгаар 15-18см байна
Улаанбуудайн ургалтын байдал ихэнх сумдын нутгаар сайн, Орхон, Ерөө, Орхонтуул сумдын нутгаар түрүүлэлт, Баянгол ишний доод зангилаа хөрсний гадарга дээр ил гарах, Цагааннуур голлолт, төмс баг цэцгийн үүслийн үе шат ажиглагдсан, ургамлын дундаж өндөр 39-78см байна.
Хөрсний чийгшил: Буудай, төмсний талбайн 0-20см, 0-50, 0-100см-ийн гүнүүдэд Цагааннуур, Баянгол, Мандал, Орхонтуул, Орхон, Ерөө сумдын нутгаар хангалттай
Бэлчээрийн талбайн: 0-20, 0-50, 0-100см-ийн гүнүүдэд Орхон хангалтгүй, Ерөө дунд Баянгол сумын нутгаар хөрсний чийг хангалттай .
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт ажиглалт: Ихэнх сумдын нутгаар тоонолжилт, азийн судалт царцаахай, өргөн далавчит, барабины таршаа ажиглагдсан бөгөөд 1м квд талбайд дундажаар 1-5ширхэг царцаа ажиглагдсан
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд. мал оторлох, хонины ноос хяргах ажил үргэлжилж байна. Газар тариаланд хор цацах, уринш боловсруулах ажилууд явагдаж байна.