Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2024 оны 03-р сарын 2-дугаар арав хоногийн ХААЦУ-ын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-26 11:39:38

Агаарын температур: Нийт  сумдын  нутгаар  арав   хоногийн   агаарын  дундаж температур -2.2.......-5.3 градус хүйтэн,  агаарын  хамгийн  их  температур 4.5-9.6 градус дулаан,  хамгийн бага  температур  -13.1.....-22.2 градус хүйтэн. Хөрсний  дундаж температур  -0.2....-7.0 градус хүйтэн,  хамгийн  их  температур  4.8-23.8 градус дулаан ,  хамгийн  бага  температур  -15.2…-22.3 градус хүйтэн байлаа.

Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ:  Баянгол,  Орхонтуул, Баруунбүрэн, Хүдэр  сумдын нутгаар 2.3-6.4мм 1-4 өдөр, Ерөө, Хушаат сумдын нутгаар цас ороогүй,  бусад сумдын нутгаар  0.0-1.9мм, 1-3 өдөр цас орсон 

Салхитай өдрийн тоо,  хамгийн их хурд: Сүхбаатар, Баянгол, Орхон, Ерөө, Орхонтуул, Мандал, Цагааннуур сумдын нутгаар салхины хурд 10-17м/с, 2-5 өдөр   бусад сумдын нутгаар 3-9м/с салхитай байлаа. 

Цасан бүрхүүлийн бүрхэц, зузаан см, нягт: Бугант, Баруунбүрэн, Орхонтуул, Хушаат сумдын нутгаар цасны дундаж зузаан 3-9см,  дундаж нягт  Бугантад 0.34гр/см3  бусад сумдын нутгаар 0-1см цастай байна.

Засгийн газрын 286-дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Бугант цагаан зудтай  байна.

 

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд. нийт  сумдын нутгаар  малд нэмэгдэл тэжээл өгөх,  бог, бод мал төллөх  ажил  явагдаж байна