Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 оны 10-р сарын 1-дүгээр арав хоногийн ХААЦУ-ын тойм
Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур 5.9-8.5 градус, агаарын хамгийн их температур 18.2-20.4 градус дулаан, хамгийн бага температур -1.3….-5.4градус хүйтэн. Хөрсний дундаж температур 7.1-12.0градус, хамгийн их температур 24.4-43.5 градус дулаан, хамгийн бага температур -3.4….-6.3градус хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Бугант, Хүдэр, Хушаат сумдын нутгаар 4.2-5.4мм, 2 өдөр, бусад сумдын нутгаар 0.3-1.7мм тунадас 1-2 өдөр орсон байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Сүхбаатар, Баянгол, Орхон, Орхонтуул, Цагааннуур, Ерөө, Мандал, Хушаат сумдын нутгаар 10-14м/с, 1-3 өдөр бусад сумдын нутгаар 1-8м/с салхитай байлаа.
Бэлчээрийн ургамлын үе шат, өндөр, ургалтын балл 10-дугаар сарын 10-ны байдлаар бэлчээрийн ургамал ихэнх сумдын нутгаар хатаж хагдарсан, Цагааннуур, Сүхбаатар, Баянгол, Орхонтуул, Мандал, Түшиг, Хүдэр, Хушаат сумдын нутгаар ургамлын дундаж өндөр 26 -40см байна
Хөрсний чийгшил: Буудай, төмсний талбайн 0-20см-ийн гүнд Орхон дунд, бусад сумдын нутгаар хангалттай, 0-50, 0-100см-ийн гүнүүдэд Ерөө, Орхон, Цагааннуур, Баянгол, Мандал, Орхонтуул сумдын нутгаар хангалттай
Бэлчээрийн талбайн: 0-20, 0-50, 0-100см-ийн гүнүүдэд Орхон, Баянгол, Ерөө сумдын нутгаар хөрсний чийг дунд байна.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт ажиглалт: Сүхбаатар, Орхонтуул, Түшиг сумдын нутгаар тоонолжилт царцаахай, барабины таршаа ажиглагдсан бөгөөд 1м квд талбайд дундажаар 1-2ширхэг царцаа ажиглагдаж, бусад сумдын нутгаар царцаа ажигладаагүй байна
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд. мал оторлох, хадлан бэлтгэх, газар тариаланд улаанбуудай ангилан болон шууд хураалт, төмс хураах ажилууд явагдаж байна.