Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 2-дугаар сарын 1 дүгээр арав хоногийн ХААЦУ-ын тойм
Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур -16.5…-24.7 градус, Баруунбүрэн ожд-аас 1,3 градусаар хүйтэн, Баянгол, Мандал, Орхон, Ерөө, Орхонтуул сумдын нутгаар ожд-ын орчим, бусад сумдын нутгаар дундэаас дулаан . Агаарын үнэмлэхүй их температур -6.1…-12.8 градус, үнэмлэхүй бага -26.5....-34.1 градус хүйтэн. Хөрсний дундаж температур -19.5…-26.8 градус, хамгийн их температур -4.3...-9.1 градус, хамгийн бага температур -29.8 …-39.0 градус хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Нийт сумдын нутгаар 1-5 удаа, 0,0-3.1мм орсон бөгөөд Цагааннуур, Мандал, Сүхбаатар, Ерөө, Зүүнбүрэн, Хүдэр сумдын нутгаар ожд-аас ахиу, Орхонтуул, Баянгол, Түшиг сумд дунджийн орчим, бусад сумдын нутгаар ожд-аас бага цас орсон байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Орхонтуул, Цагааннуур, Баянгол, Мандал, Орхон, Ерөө, Түшиг сумдуудад 15-19м/с, бусад сумдын нутгаар 6-10м/с хүрсэн байна.
Цасан бүрхүүлийн бүрхэц, зузаан см, нягт: Орхон, Бугант, Баруунбүрэн, Орхонтуул, Хүдэр, Баянгол, Мандал сумдын нутгаар 8-19см, цасны нягт 0,17-0,23 г/см3, бусад сумдын нутгаар 4-7см, нягт 0,14-0,16г/см3 байна. Өвөлжилт хүндэрсэн сумдын 4зүгт хийсэн хэмжилтээр Орхонтуул 19-32см, Баруунбүрэн 13-30 см. Орхон 8-9 см зузаан цастай байна. Цасны нягт дунджаар Орхонтуул, Баруунбүрэн суманд 0.13-0.31г/см3, хунгарласан газартаа 20-81см, хөрийн зузаан 5-27см хүртэл хатуурч нягтаршсан байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд нийт сумдын нутгаар малд нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжилж байна. Орхонтуул, Баруунбүрэн сумдын нутгаар цас ихтэй өвөлжилт хүндэрсэний улмаас малын бэлчээрлэлт саатсан.
Тойм бичсэн Г. Мөнгөнтуяа