Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2024 оны 03 дугаар сарын тойм

Шинэчлэгдсэн: 2024-04-10 14:49:07

1.Гадаргын усны чанар

Сэлэнгэ аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2024 оны 3 дугаар сард Сэлэнгэ мөрөн, Орхон, Ерөө, Туул, Зэлтэр голуудын хяналт-шинжилгээний цэгээс нийт 8 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо.

Сэлэнгэ мөрөн, Сэлэнгэ голын Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс 2 удаа, Зүүнбүрэн хяналт-шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 309.1-348.1 мг/л-т хэлбэлзэж байна. Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс авсан сорьцонд нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.033 мгN/л буюу ХА-аас 1.65 дахин давсан байна.

 Орхон гол, Орхон голын Шаамар, Сүхбаатар хяналт-шинжилгээний 2 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 283.0-331.1 мг/л-т хэлбэлзэж, Орхон-Шаамар цэгээс авсан сорьцонд нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.054 мгN/л буюу ХА-аас 2.70 дахин давсан байна.

Ерөө гол, Ерөө голын Дулаанхаан хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 238.1 мг/л  ХА-аас давсан үзүүлэлт байхгүй байна.

Зэлтэр гол, Зэлтэр голын Зэлтэр хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 247.5 мг/л,  ХА-аас  давсан үзүүлэлтгүй байна.

Туул гол, Туул голын Орхонтуул хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 538.5 мг/л ХА-аас  давсан үзүүлэлтгүй байна.

Ус бохирдуулах бодисын агууламж

Хүснэгт 1

Усны харуулын нэр

Бохирдуулах бодис, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

1

Сэлэнгэ - Зүүнбүрэн

-

-

0.5

0.10

0.004

0.006

2

Сэлэнгэ – 12 р зөрлөг 10

7.52

2.2

0.6

0.23

0.008

0.010

3

Сэлэнгэ – 12 р зөрлөг 20

7.84

2.7

0.5

0.13

0.033

0.008

4

Орхон – Шаамар

8.48

2.2

1.0

0.19

0.054

0.021

5

Орхон –  Сүхбаатар

8.16

2.4

0.8

0.30

0.006

0.014

6

Ерөө-Дулаанхаан

-

-

0.8

0.20

0.004

0.003

7

Зэлтэр-Зэлтэр

   

0.3

0.05

0.002

0.004

8

Туул-Орхонтуул

   

1.0

0.09

0.003

0.029

 

MNS 4586:98

 

3

10.0

0.5

0.02

0.1

2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ

2024 оны 3 дугаар сарын 13-нд, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Сэлэнгэ Цэнгэг Ус" ОНӨААТҮГ-н хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 2 сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд ЦБ-аас гарч байгаа ус 75.51%-ийн цэвэршүүлэлттэй байна.

2024 оны 3 дугаар сарын ЦБ-ын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан хүснэгт 2-т үзүүллээ.

Хүснэгт 2

Цэвэрлэх байгууламж

Цэг

РН

Ж/б

өнгө

БХХ5

XXX

ПИЧ

P

NH4

NO2

NO3

Цэвэрлэгээний чанар %

1

2

3

4

5

5

6

7

8

9

10

11

12

MNS 4943:2015

 

6-9

30

 

20

50

20

1.5

15

 

Сэлэнгэ,Сүхбаатар “Сэлэнгэ Цэнгэг Ус" ОНӨААТҮГ

Орох

7.20

442.0

86.52

392.0

428.4

54.4

3.032

42.31

0.056

0.70

75.51%

Гарах

7.88

29.4

10.67

96.0

104.7

12.0

 

Тайлбар: Нийт азот, фосфор, БХХ5, ХХХ MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

Энэ сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Сэлэнгэ Цэнгэг ус” ОНӨААТҮГазрын ЦБ-ийн цэвэршүүлээд гарч байгаа ус ЗДХ-ээс нийт азот 2.87 дахин, эрдэс фосфор 2.02 дахин, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 4.80 дахин, ХХХ 2.09 дахин тус тус давсан  байна.

2. Агаарын чанар

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын агаарын чанарын харуулын 3 дугаар сарын  ажиглалтын дүнгээс үзэхэд агаар дахь хүхэрлэг хийн дундаж агууламж 0.002 мг/м3, хамгийн их нь 0.006 мг/м3, азотын давхар ислийн дундаж агууламж 0.012 мг/м3, хамгийн их нь 0.023 мг/м3 байна. Агаарын чанарын MNS 4585:2016 стандарт дахь хүлцэх агууламжаас PM10 буюу том ширхэглэгт тоосонцор, PM2.5 буюу нарийн ширхэглэгт тоосонцор давсан үзүүлэлтгүй байна. Агаар болон хөрсөн дээрхи цацрагийн түвшин фон түвшнээс даваагүй байна.

Агаарын чанарын 2-р харуул болох Мандал суманд нийт 57 удаагийн ажиглалт хийсэн. Агаар дахь түгээмэл бохирдуулагч хий болох азотын давхар ислийн дундаж агууламж 0.012 мг/м3, хамгийн их нь 0.031 мг/м3, хүхэрлэг хийн дундаж агууламж 0.006 мг/м3, хамгийн их нь 0.021 мг/м3, PM10 тоосонцорын дундаж агууламж 0.056 мг/м3, хамгийн их нь 0.117 мг/м3, PM2.5 тоосонцорын дундаж агууламж 0.048 мг/м3, хамгийн их нь 0.099мг/м3  байлаа. Энэ сард PM10 тоосонцор MNS 4585:2016 стандарт дахь хүлцэх агууламжаас 5,6-ны  өдрүүдэд 1.15-1.17 дахин давсан ба бусад өдрүүдэд хүлцэх агууламжаас даваагүй  байна. PM2.5 тоосонцор MNS 4585:2016 стандарт дахь хүлцэх агууламжаас 1-12-ны өдрүүдэд  1.08-1.98  дахин давсан ба бусад өдрүүдэд хүлцэх агууламжаас даваагүй байна.

Мэдээ бичсэн: БОШЛ-ын инженер   М.Өнөржаргал